Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн баяр маргаашаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-20 15:41:43

Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн баярын арга хэмжээ Увс аймагт маргаашаас эхлэх гэж байна.

Энэ хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, баярын жагсаал, хүндэтгэлийн хурал, Ю.Цэдэнбал болон түүний гэргий Филатова нарын гэгээн дурсгалд зориулсан Орос-Монголын хүүхдүүдийн хамтарсан урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаангом хотноо болно. Харин түүний төрсөн нутаг болох Давст суманд энэ сарын 24-25-ны өдрүүдэд баяр наадам үргэлжилнэ. Энэ үеэр Бал даргын төрсөн бууц “Тун мэнд”-ийн өвөлжөөг тохижуулсныг хүлээж авах, эхээс анх мэндэлсэн газар болох Цагаан бураад босгосон гэрэлт хөшөөнийх нь нээлтийг хийх, Давст сумын төв дахь хөшөөнд нь цэцэг өргөхөөс гадна хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолт, хүчит бөхийн барилдаан болох юм байна.

Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд оролцохоор ОХУ-аас түүний хүү Ц.Зориг, охин Анастасиягийн хамтаар ирж байгаа аж. Мөн Ю.Цэдэнбал даргын төрсөн дүү Жавзан, ах дүү хамаатан саднууд нь Улаанбаатараас ирж оролцоно. Үүнээс гадна Улаанбаатар хот болон ОХУ-ын Тува улсаас зочид төлөөлөгчид олноор хүрэлцэн ирэх аж.

Увс аймаг Б.Батхүү  

 

 

 

Холбоотой мэдээ