ЕВРО-2032 тэмцээнийг Турк, Итали хамтран зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-10-11 10:25:53

АНКАРА, 2023 оны аравдугаар сарын 11 /Anadolu/. Турк, Итали улсууд 2032 оны Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг /ЕВРО-2032/ хамтран зохион байгуулна гэж Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ мягмар гарагт мэдэгдлээ.


Түүнчлэн ЕВРО-2028 тэмцээнийг Их Британи, Ирланд зохион байгуулахаар болжээ. Энэ тухай Швейцарын Ньон хотод болсон УЕФА-гийн Гүйцэтгэх хорооны хурлын дараа мэдэгдсэн байна.


УЕФА-гийн удирдлага Турк ба Италийн хүсэлтийн талаар мэдэгдэхдээ, хоёр улс тэмцээн зохион байгуулах боломжтой 20 цэнгэлдэх хүрээлэнг танилцуулсан бөгөөд үүнээс 2026 оны 10 дугаар сар гэхэд нэг улсаас тавыг буюу нийтдээ 10 цэнгэлдэх хүрээлэнг сонгоно гэв.  


Их Британи, Ирландын хувьд Белфаст, Бирмингем, Кардифф, Дублин, Глазго, Ливерпуль, Лондон, Манчестер, Ньюкасл зэрэг хотуудад тэмцээнийг явуулахаар санал болгожээ.


Турк улс нь түүхэндээ анх удаа ЕАШТ-ийг зохион байгуулах гэж байгаа бол Итали гурав дахь удаагаа зохион байгуулна.





Холбоотой мэдээ