ДУНДГОВЬ: 41 багшийг 109 сая төгрөгөөр урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-06 16:31:54
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас “Багш нарыг багаар нь урамшуулах” удирдамж боловсруулан ЭЕШ-д сурагчдаа бэлтгэж, багаараа амжилт гаргасан 41 багшийг 109 сая төгрөгөөр урамшууллаа.


Тус аймаг 2023 оныг “Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, сургуулиудын суралцах орчныг сайжруулах, багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, амжилт гаргасан багш нарыг урамшуулах, багийн ажиллагааг дэмжих олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж буй.


Тухайлбал, Боловсролын их сургууль, Улаанбаатар хотын "Оюунлаг" сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ЭЕШ-ын чанарыг ахиулах, дундаж оноог нэмэгдүүлэхийн тулд шалгалтад багаараа бэлтгэн ордог туршлагыг нэвтрүүлэн анх удаа дээрх журмыг ИТХ-аар баталжээ.


Түүний үр дүнд энэ жил ЭЕШ-д математик, физик, нийгмийн ухааны хичээлүүдээр улсын дунджаас 10-18 оноогоор, өмнөх жилийн аймгийн дундаж онооны үзүүлэлтээс 1,4-12 оноогоор илүү үнэлгээ авсан төдийгүй 10 судлагдахуунаар 21 аймгаас 10 дугаар байрт жагсан 8 байраар урашилсан амжилт гаргажээ.


Урамшуулал авах багш нарын батламжийг Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрөөр гардуулсан юм.



 













Холбоотой мэдээ