Их Британийн Кембриджтэй хамтран ажиллахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-06 15:05:01

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар Их Британийн Кембридж байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.


Тус гэрээ нь таван зорилтот бүлэгтэй ба энэхүү гэрээг хэрэгжүүлэхээр Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, МУБИС хамтран ажиллах юм.


Энэ хүрээнд Монгол Улсын Боловсролын шинэчлэгдсэн хуульд тусгасан зургаан багц шинэчлэлд нийцсэн нэгдсэн платформыг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллах ажээ.  Уг шинэчлэлээр хот ба хөдөөгийн, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгана.

-Хөтөлбөр

-Багшийн Хөгжил.

-Үр дүнд суурилсан санхүүжилт

-Үнэлгээ

-Сургуулийн менежмент

-Цахим шилжилт гэсэн шинэчлэлтийг хийж чадвал “Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль” гэх зорилт биеллээ олох юм.  

Холбоотой мэдээ