Э.Дэлгэрмаа Радхикаг яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Э.Дэлгэрмаа хоёрдугаар тойрогт буюу дөрөвний нэгд үлдэх барилдаанд өнгөрсөн онд манай улсад болсон Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн Радхикатай барилдаж 10:5 оноогоор яллаа.
Тэрбээр эхний тойрогт Вьетнамын тамирчинтай барилдаж ялсан юм. Түүний жинд 10 бөх өрсөлдөж байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    