Арвайхээрийн ИТХ-д 62 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-20 01:29:42

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Тус сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАН, АН-аас нийт 62 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Сонгуулийн шинэчилсэн хуулиар нэр дэвшигчид томсгосон тойрогт буюу нэг багт 3 мандатын төлөө өрсөлдөх юм. Нэр дэвшигчдийн 15 буюу 48 хувь нь эмэгтэй ба 31 буюу 50 хувь нь 39 хүртэлх насныхан, 25 буюу 40,3 хувь нь төрийн албаны ажилтнууд байгаа аж.

Арвайхээр хот нь нийт 30702 хүн амтайгаас 20055 иргэн сонгуульд санал өгнө.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ