Шөвгийн наймд үлдсэн Б.Отгонболд өнөөдөр харвана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар, аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн наадмын байт харвааны төрөлд сонгодог харвааны ганцаарчилсан ангилалд Б.Отгонболд гурав ялснаар шөвгийн 8-д өрсөлдөх болсон байна.
Манай
тамирчин эхлээд Ливаны Эл Райесийг 6:0-ээр, дараа нь Японы Такахарү Фүрүкаваг
6:5-аар, Хятадын Тайпэйгийн Тан Чи Чуныг 6:2-оор буулган авснаар шөвгийн наймд
Индонезийн Эга Агата Салбабиллатай учраа таарлаа. 
Б.Отгонболд өнөөдөр 15:20 цагаас харвах юм.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    