ДУНДГОВЬ: Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-02 15:42:41
altantogos

Мандалговь, 2023 оны 10 дугаар сарын 2 /МОНЦАМЭ/.  Дундговь аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 20 хүртэл төрийн цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагч нарыг чадавхжуулж байна.


Уг сургалтаар ХУРДАН цэгийн үйл ажиллагаа, Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ, Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудас, Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтуудыг өгч байгаа төдийгүй, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ыг танилцуулж байгаа аж.


Энэ тухай Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн ахлах ажилтан М.Чулуунболороос тодруулахад,"Аймгийн төрийн цахим үйлчилгээний ХУРДАН цэгийн үйлчилгээ энэ жил 5 дугаар сард нээлтээ хийснээс хойш 4000 гаруй иргэн, байгууллагад үйлчилгээ үзүүлсэн. Цаашид цахим хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг цахим ур чадварыг сайжруулах зорилгоор дээрх сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын үеэр төрийн албан хаагчдын цахим ур чадварыг тодорхойлох судалгаа авч байна” гэлээ.


ХУРДАН цэг Дундговь аймгийн ЗДТГ-ын 1 дүгээр давхар, Сайнцагаан сумын ЗДТГ-ын 116 тоот өрөө, аймгийн Авто тээврийн төвийн 1 дүгээр давхарт байрлаж байгаа ба иргэд тус цэгээр дамжуулан 39 байгууллагын 440 үйлчилгээг авах боломжтой юм. 



Холбоотой мэдээ