Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. 2023 оны 10 дугаар сарын 2-8-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
10 дугаар сарын 2-нд: 09.00 цагаас Дэлхийн банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм” тайланг хэвлэл мэдээллийнхэнд танилцуулна.
10 дугаар сарын 2-нд: 10.00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт болно.
10 дугаар сарын 2-нд: 11.00-17.30 цагт Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалд зориулан “Хүний эрх ба үзэл санааны хоригдол” форум, гэрэл зургийн үзэсгэлэнг Ардчилсан намын Хүний эрхийн хорооноос зохион байгуулна.
10 дугаар сарын 2-нд: “Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг зохион байгуулна.
10 дугаар сарын 3-5-нд: Mongolia Mining-2023 олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн болно.
10 дугаар сарын 4-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10 дугаар сарын 5-нд: Дэлхийн багш нарын 22 дахь өдөр, Монголын багш нарын 59 дэх баярын өдрийг тэмдэглэнэ.
10 дугаар сарын 5-нд: “Эмоци” продакшны 10 жилийн ойд зориулан “Нэгэн зуны цэцэг” эмгэнэлт жүжгийг СТӨ-нд тоглоно.
10 дугаар сарын 6-7-нд: “Нээлттэй Хөвсгөл -2023” үйл ажиллагааг Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
10 дугаар сарын 7-11-нд: Азийн Хөлбөмбөгийн Холбооны Футзалын Азийн цомын урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд Буянт-Ухаа спортын ордонд болно.
Орон нутагт:
10 дугаар сарын 1-3-нд: Завхан аймгийн Улиастай хотод Жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно.
10 дугаар сарын 2-3-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд "Намрын ногоон өдрүүд" үйл ажиллагааг зохион байгуулна.
10 дугаар сарын 2-нд: Дорнод аймгийн Чойбалсан хотод Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан спортын таван төрлөөр тэмцээн зохион байгуулна.
10 дугаар сарын 6-нд: Дорнод аймгийн Чойбалсан хотод нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит "Аглагхан талаасаа" яруу найргийн анхдугаар наадам болно.