Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Азийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд анхны түүхэн медалийг М.Өлзий-Орших, Б.Сүхбат, Л.Авирмэд, Ц.Батзаяа нар хүртлээ.
"Ханжөү-2022" Азийн XIX наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын эрэгтэй баг хүрэл медалийн төлөө тоглолтод БНСУ-ын багийг 21:20 оноогоор хожиж, хүрэл медалийг эх орондоо авчирлаа.