Монголын Дотачид хагас шигшээд шалгарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Азийн наадмын хамгийн олон хүний сонирхол татаж, тасалбарын борлуулалтаар тэргүүлж буй спортын төрөл бол И-спорт. "Ханжөү 2022" XIX Азийн наадамд анх удаа Е-Спортын төрөл нэмэгдэж, энэ төрөлд нийтдээ 30 орны 476 тамирчин өрсөлдөж байна.
Зургаан багц медалийн төлөө тивийн олимпод өрсөлдөж байгаа цахим
спортод монголчууд хоёр төрөлд нь хүч сорьж байна. “Дота2” төрлөөр манай
тамирчид “С” хэсэгт багтсан.
Манай улсаас 10 тамирчин ур чадвараа сорьж байгаа Дота II төрөлд
14 баг оролцож байгаа бөгөөд чансаагаар тэргүүлэгч БНХАУ, Малайз, Казахстан,
Саудын Араб, Балба улс шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан юм.
Харин чансаанд багтаагүй 9 баг гурван хэсэгт хуваагдаж, Монголын баг
Узбекистан, Мьянмартай оноолт таарсан. Манай залуус эхлээд Узбекистаныг хожоод
Мьянмарт ялагдсан. Мьянмарчууд хэсгийн сүүлийн тоглолтод Узбекистаныг хожиход л
манайх
дараагийн шатанд
шалгарах эрхтэй болох байлаа.
Харин Узбекстаны баг энэ тоглолтод ялснаар нэмэлт үзүүлэлтээр
манай дотачид хасагдах шатанд Төв Азийг чансаагаар тэргүүлэгч Казахстаны багтай
өрсөлдөх
болж, тэмцээндээ 2:1-ээр ялалт
байгуулж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.
Манай багийн хагас
шигшээгийн өрсөлдөгч нь 2023 оны дэлхийн
аваргад хагас шигшээд учраа таарсан Киргизын баг байх юм. Шилдэг
тоглогчидтой Киргизтэй манай улсын баг 1 хожиж, 1 хожигдсон тэнцээтэй байгаа
учир медалийн төлөөх Азийн наадмын чухал тоглолтонд хэн нь илүүгээ үзэх
шийдвэрлэх тоглолт болох юм.
Сонирхуулахад, хэсэг болон шөвгийн наймын тоглолтоо тусгай өрөөнд хийсэн дотачид хагас шигшээ тулааныг тусгайлан бэлтгэсэн зааланд, үзэгчдийн өмнө хийнэ.