СҮХБААТАР: Боловсролын байгууллагуудын "Нээлттэй өдөрлөг"

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-09-30 19:35:56

Сүхбаатар, 2023 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн боловсролын байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.


Сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ багш, сурагчид болон тогооч нарынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргаж нийтэд танилцуулсан юм.


Амралтын өдөр байсан учир өдөрлөгт боловсролын салбарын багш ажилчид, эцэг эхчүүд, сурагчдын төлөөлөл болон орон нутгийн иргэд өргөнөөр хамрагдав.


Тус аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 16 сургууль, 24 цэцэрлэг, МСҮТ, Боловсрол өргөө нэгдсэн дотуур байр, Насан туршийн боловсрол төв зэрэг боловсролын байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.