3X3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг хэсгээ тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-29 20:18:51

Улаанбаатар, есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/.  Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Азийн наадмын хэсгийн сүүлийн тоглолтоо нэг ч хожигдолгүй байсан Филиппиний багийн эсрэг хийж, 21-12-оор илт давуу хожлоо.


Энэхүү тоглолтод манай шигшээгийн залуус багаараа жигд сайн тоглолтыг үзүүллээ. Ингэснээр манай баг хэсгээсээ нэгээр гарч, шөвгийн наймд шалгарлаа.


3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны эрэгтэй шигшээ баг энэ удаагийн тэмцээнд Хятадын Тайпэй, Филиппин, Хонконг, Йорданы багтай нэг хэсэгт орсон билээ.


Хятадын Тайпэй, Филиппиний багууд хэсгээс 2 болон 3-аар гарч, шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөө нэмэлт тоглолт хийхээр болжээ. Харин хэсгээ тэргүүлсэн Монголын баг маргааш хасагдах шатны тоглолт хийнэ.


Эмэгтэй баг өнөөдөр Филиппинтэй тоглох байсан ч өрсөлдөгч нь хасагдсан тул шууд хожлоор тооцогдов.

Ийнхүү хэсэгтээ гурав хожилтой Монголын эмэгтэй баг шөвгийн наймд шууд оролцох тийзээ авсан. Харин Йордан, Хонконгийн багууд нэмэлт тоглолт хийх юм байна.

 

Холбоотой мэдээ