О.Есүгэн хүрэл медалийн болзол хангаж, Олимпийн эрхээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-29 15:07:25

Улаанбаатар, есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Азийн наадмын рингнээ хүч үзэж буй “Аврагч” спорт хороо, ҮШБ-ийн тамирчин ОУХМ О.Есүгэн өнөөдөр Казакстаны тамирчин, дэлхийн хошой аварга Назим Кизайбайтай тулалдаж 4-1 харьцаагаар ялалт байгууллаа.

 

Тэрбээр эмэгтэйчүүдийн 50 кг-д эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр буулган авсан бол хоёрдугаар тойрогт Бангладешийн боксчин Зиннат Фердоусыг 3 үеийн турш илүүрхэж 5:0-ийн харьцаагаар ялснаар шигшээ 8-д шалгараад байсан юм.


Харин өнөөдөр дэлхийн хошой аварга Казахстаны боксчин Назым Кызайбайг ялснаар
“Ханжөү 2022” XIX Азийн наадмын боксын төрлийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаж байна.

 

Мөн О.Есүгэн “Парис 2024” олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо.

 

Холбоотой мэдээ