БАЯН-ӨЛГИЙ: Бүргэдийн баяраар Өлгий нисэх буудалд 6 онгоц бууна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-29 11:04:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаануудын нэг болох "Бүргэдийн баяр"-ыг Баян-Өлгий аймагт ирэх амралтын өдрүүд зохион байгуулна.


Энэ жилийн хувьд тус баяр нь хоёр өөр байршилд нэгэн зэрэг болох бөгөөд Монголын бүргэдчдийн холбоо, аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг байгууллагууд  Бугат сумын Өнчин толгойд, Казах шувуулахуйн холбооноос Буянт сумын нутаг болох Шар нуурын Хойлог толгой хэмээх газарт нэгэн зэрэг зохион байгуулна.


Дээрх үйл ажиллагаануудад гадаадаас мянга гаруй жуулчин ирж сонирхох тооцоо гаран хэмээн зохион байгуулагчид хэлж байна.


Жуулчдын ихэнх нь онгоцоор ирж байгаа бөгөөд өнөөдөр Өлгий нисэх буудалд "Хүннү Эйр" компанийн Embraer - E190 онгоц 4 удаа, "Аэро Монголиа" компанийн Embraer ERJ-145, МИАТ компанийн Bombardier CRJ200 агаарын хөлөг тус бүр 1 удаа нислэг үйлдэх аж.


Өлгий нисэх буудлаас аймгийн Хөгжимт драмын театртай хамтран Бүргэдийн баярыг үзэж сонирхохоор ирсэн зочид төлөөлөгчид болон жуулчдыг ая дууны мэндчилгээ дэвшүүлэн угтан авч байгаа. 


Бүргэдчдийн баярын хөтөлбөрийг доор танилцуулж байна: 

1. Бугат сумын Өнчин толгойд болох Бүргэдийн баярын хөтөлбөр




2. Буянт сумын Шар нуурын Хойлог толгойд болох Бүргэдийн баярын хөтөлбөр


Холбоотой мэдээ