Хөл бөмбөгийн түүхэн дэх шилдэг дасгалжуулагчаар А.Фергюсоныг тодруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /РИА Новости/. "Манчестер
Юнайтед" багийг дасгалжуулж байсан Шотландын хөл бөмбөгийн мэргэжилтэн
Алекс Фергюсоныг FourFourTwo сэтгүүлийн хувилбараар хөлбөмбөгийн түүхэн дэх
хамгийн шилдэг дасгалжуулагчаар шалгаруулжээ.
Хамгийн алдартай дасгалжуулагчдын
жагсаалтын хоёр ба гуравдугаарт Холландын Ринус Михелс, Йохан Кройф нар
бичигдсэн байна. Киевийн “Динамо” клуб ба ЗХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчаар
ажиллаж байсан Валерий Лобановский 10 дугаарт оржээ.
ТОП-100 дасгалжуулагчийн нэрсийн
жагсаалтад Италийн Фабио Капелло /24-р байр/, Москвагийн Динамог дасгалжуулж,
1960 онд ЗХУ-ын аварга болгож байсан Виктор Маслов /34/, Оросын шигшээгийн ахлах
дасгалжуулагчаар ажиллаж байсан Гус Хиддинк /37/, ЗХУ-ын шигшээ багийг 1956 оны
Олимпын аварга, 1960 оны Европын аварга болгосон Гавриил Качалин /67/ нар
багтсан байна.
Жагсаалтад багтсан шилдэг 10 дасгалжуулагчийг дурдвал:
1. Алекс Фергюсон
2. Ринус Михелс
3. Йохан Кройф
4. Билл Шенкли
5. Хосеп Гвардиола
6. Арриго Сакки
7. Мэтт Басби
8. Эленио Эррера
9. Эрнст Хаппель
10. Валерий Лобановский