Ушучин Н.Бямбадорж шагналт V байрт шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн таван Азийн наадамд тасралтгүй оролцож буй ушугийнхан энэ удаагийн "Ханжөү 2022"-д хоёр тамирчинтай оролцож байна.
Ушугийн
санда бокс буюу тулааны төрлөөр 60 кг-д Б.Мэндбаяр, 75 кг-д Н.Бямбадорж нар эх
орноо төлөөлөн өрсөлдлөө. 
Спортын
мастер Н.Бямбадорж Киргизын тулаанч Темирлан Аманкуловтой хүрэл медалийн төлөө
тулалдаж, шагналт V байрт орсон байна. 
Ер
нь Монголын ушучид Азийн наадмаас медаль хүртэж байсан түүхтэй. Анх
Ө.Саруул-Од, Б.Батжаргал нар Дохагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан
юм. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    