Эмэгтэйчүүдийн 25 м зайн тогтоол буудлагын тэмцээн өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-26 13:13:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ханжөү 2022” Азийн наадмын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны тогтоол буудлагын тэмцээн өндөрлөлөө.

 

Нийт 44 тамирчин онч мэргэнээ сорьж, Энэтхэгийн тамирчид хошуучилсан бол Монголын тамирчдын хувьд ОУХМ Т.Баярцэцэг тогтоол буудлагад 286 оноотойгоор 20-т бичигджээ. Түүний эгч Т.Баярцэцэг 283 оноогоор 31-т, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа гурван сетэд 93, 90, 87 авснаар 41-т эрэмбэлэгдсэн байна.

 

Эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлагын дасгал маргааш өглөө эхлэх бөгөөд тамирчид хурдан буудлагын дасгалд мөн гурван сетэд 30 сум буудах бөгөөд хоёр дасгалын нийлбэр дүнгээр шилдэг найман мэргэн бууч шигшээ өрсөлдөөнд шалгарах юм.

 

 

Холбоотой мэдээ