СЭЛЭНГЭ: Биеийн тамирын арга зүйчдийн улсын уралдаанд дэд байрт шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамирын арга зүйчдийн мэдлэг дээшлүүлэх сургалт болон ур
чадварын улсын уралдаан Сэлэнгэ
аймгийн төв Сүхбаатар суманд боллоо.
Есдүгээр сарын 20-22-ны өдөр болсон энэхүү үйл ажиллагааны арга зүйч нарын нэгдсэн сургалтад Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын
нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, аймгийн БТСГ, сумдын
арга зүйч нар оролцов.
Дээрх
үйл ажиллагааны хүрээнд Биеийн тамир, спортын тухай хууль,
"Алсын хараа-2050", Засгийн газрын 2020-2024 оны үйл
ажиллагааны хөтөлбөр.
Мөн
"Эрүүл монгол хүн” үндэсний
хөдөлгөөн, "Эерэг хандлага-Эрүүл нийгэм” зэрэг нөлөөллийн арга хэмжээнүүдийг
орон нутагт хэрэгжүүлж буй биеийн тамирын арга зүйчдийн дунд ур чадварын уралдаан боллоо.
Уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамирын
арга зүйчид ур чадвараа сорьж, Сэлэнгэ аймгийн БТСГ, Баянгол, Цагааннуур, Мандал, Алтанбулаг,
Ерөө сумын арга зүйчдийн хамтарсан баг дэд байрт орлоо.