ЗАВХАН: Худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрээ батлуулах чиглэл өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үнэт
эдлэл худалдан борлуулж буй аж ахуйн нэгжүүд, иргэний бүтээгдэхүүнд хяналт
шалгалтыг хийж зөвлөмж өгчээ.
Стандарт, хэмжил зүйн газрын Ерөнхий байцаагчийн баталсан 12/10 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу Улиастай, Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж байгаа үнэт эдлэл худалдан борлуулж буй нэг аж ахуй нэгж, хоёр иргэний нийт дөрвөн газарт төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн байна.
Энэ удаагийн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгсан. Мөн үнэт эдлэл, стандартын дагуу үйлдвэрлэсэн мөнгөн аяга, баталгааны тэмдэгтэй алт, мөнгөн эдлэлийг худалдан борлуулах гэж байгаа аж ахуйн нэгж, иргэд заавал тусгай зөвшөөрөл авч гэрээтэй болж байж үйл ажиллагаа явуулахыг зөвлөлөө.
Худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрээ батлуулах зэрэг чиглэлийг өглөө.
Мөн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Баян айраг эксплорэйшн”ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үнэт металл олборлолтын жилийн тайлангаа Стандарт хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтэсд хугацаанд нь мэдээлж байх чиглэл өглөө.
Завхан аймагт
хоёр аж ахуйн нэгж үнэт эдлэл худалдаж байгаа боловч үнэт эдлэл нь чанарын
шаардлага хангахгүй байна.
Алтны сорьц
тогтоох, худалдан авах орон нутаг дахь анхны нэг цэгийн үйлчилгээний төв
өнөөдөр Дархан-Уул, Баянхонгор аймагт ажилладаг.
Өнөөдрийн
байдлаар манай аймагт сорьцын тэмдэг дарагддаггүй гэсэн үг. Харин сорьцын
хяналтын улсын байцаагч сорьцын баталгаагүй худалдаж буй үнэт эдлэлүүдийг
сорьцын баталгаанд хамруулах, сорьцын баталгаатай бүтээгдэхүүн худалдан
борлуулахыг зөвлөж, шаардлага зөвлөмж өгч ажилладаг юм.
Ер нь манай байгууллагаас хянаж цагдах гэхээсээ илүү зөвлөн туслах хэлбэрээр ажилладаг. Ер нь хуурамч бараа бүтээгдэхүүн үнэт эдлэлийг зарж буй бол цэвэр залилангийн, эдийн засгийн гэмт хэрэг, нэлээн өндөр хариуцлага ногдоно. Үнэт эдлэлийг зарж борлуулах зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авдаг.
Энэ удаагийн хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн
төлөөх газрын улсын байцаагчтай хамтарч хийсэн гэж Завхан аймгийн Стандарт
хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын улсын байцаагч Д.Тунгалагтуяа мэдээлэв.