Валютын ханшийг өдөрт 2 удаа мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-09-19 13:57:46

Санхүүгийн зохицуулах хороо гадаад валютын дотоодын захын ханш буюу банк бус санхүүгийн байгууллагуудын /ББСБ/ арилжааны ханшийг тогтмол мэдээлдэг боллоо.

Дотоодын захын ханшийг өглөө 10:30, өдөр 14:30 цагийн байдлаар буюу өдөрт хоёр удаа мэдээлж байх юм. ББСБ-уудын валютын ханшийг зарим арилжааны банк болон Монголбанкны ханштай харьцуулж харах боломжтойгоор тус хорооны www.frc.mn веб сайтаар мэдээлж байх тул иргэд бодит мэдээллийг хүргэх боломж бүрдэж байна.

СЗХ банкнаас бусад санхүүгийн салбар болох үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд зохицуулалт хийж, хяналт тавьж ажилладаг. Эдгээр салбаруудын өдөр тутмын үнэ ханш болон зах зээлийн төлөв байдал, хяналт шалгалтын дүн, зохицуулалтын бодлого, чиг хандлагыг шуурхай, тогтмол мэдээлж, эдгээр байгууллагын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй байлгахад хорооны зүгээс онцгойлон анхаарч ажиллаж байгаа аж.

Б.Туул

Холбоотой мэдээ