Э.Даваанасан ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сербийн Белград хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд зодоглосон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Даваанасан Польшийн Наталья Стрзалкаг 8:1 оноогоор, Болгар улсын тамирчин, 2019 оны Европын наадмын хүрэл медальт Софиа Георгиеваг 9:1 оноогоор, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн 3 удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 6:2 оноогоор тус тус хожиж Дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
Тэрбээр өнөөдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жингийн Дэлхийн аварга болох эсэхээ шийдэх барилдаанд
АНУ-ын залуу од өсвөр, залуучууд, U23, насанд хүрэгчид гэсэн дөрвөн насны
ангиллын Дэлхийн аварга Амит Эйлорт 8:2 оноогоор ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо.
ОУХМ Э.Даваанасангийн хувьд ДАШТ-ээс анхны
медалиа хүртэж байгаа нь энэ юм.