Сумдын ИТХ-ын сонгуульд 512 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬИрэх 10 дугаар сарын 19-нд болох сумдын ИТХ-ыг сонгох сонгуульд Дорноговь аймгийн хэмжээнд нийт 512 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлэв.
Тус аймаг нийт 14 сумтай бөгөөд хүн амын суурьшил, газар нутгийн байдлаас шалтгаалж сумдын ИТХ 15-аас 31 суудалтай байна.
Тухайлбал хамгийн бага хүн амтай Сайхандулаан сумын ИТХ 15 суудалтай бол хамгийн их хүн амтай Сайншанд, Замын-Үүд сум 31 суудалтай аж.
Мажоритар тойргоор явагдах энэ удаагийн сонгуульд Хатанбулаг сумаас хамгийн их буюу 6 бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.
Х.Эрдэнэбулган