ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд ургац хураалтын явц найман хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-21 15:09:12

Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ургац хураалтын явц 8.0 хувьтай байна гэж ХХААГ-ээс мэдээлэв. Үүнд үр тариа 167 га талбайгаас 241.5 тн, төмс 184 га талбайгаас 2780 тн, хүнсний ногоо 991.6 га -аас 16478.6 тн ургац хураан авсан аж.




Намрын ургац хураалтад ажиллах хүн, хүчний захиалгыг газар тариалангийн үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээс нэгтгэн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг 9 их, дээд сургуулиудад албан тоотоор хүргүүлсэн аж. Захиалгаар нийт 28 аж ахуйн нэгж, иргэдээс 620 оюутан ажиллуулах хүсэлт ирүүлжээ.




Өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногооны хураалтад гурван тариаланч 107 оюутан, хоёр тариаланч 70 цэрэг, 67 тариаланч 612 ажиллах хүч авчээ.


Хөрш зэргэлдээ сумдад тариалж буй гурван тариаланч 90 оюутан нийт 879 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна. Одоогоор таван тариаланч иргэнд 120 ажиллах хүч шаардлагатай байна. 

Холбоотой мэдээ