Хагас шигшээд хоёр нь шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДАШТ-д шөвгийн наймд шалгараад байсан гурван бөхөөс 2 нь хагас шигшээд шалгараад байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ААШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, Казахстаны тамирчин олимпын хүрэл, ДАШТ-ий 2 мөнгө, нэг хүрэл медальт Елена Шалигинаг цэвэр даралтаар тус тус ялж шөвгийн 8-д үлдээд байсан.
Харин 1/4 шигшээ барилдаанд Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт Коумба Ларрокийг 2:1 оноогоор ялж хагас шигшээд барилдах эрхтэй боллоо.
Мөн 72 кг-ын жинд зодоглосон ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Даваанасан эхний даваанд Польшийн Наталья Стрзалкатай учраа таарч, 8:1 оноогоор ялж шөвгийн 8-д үлдсэн бол дэлхийн шилдэг 4-т үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд Болгарын тамирчин, 2019 оны Европын наадмын хүрэл медальт Софиа Георгиеваг 9:1 оноогоор ялж хагас шигшээд шалгараад байна.
62 кг-ын жинд барилдсан МУГТ П.Орхон 1/4 шигшээ барилдаанд "Белград 2023" ДАШТ-ий 3 дахь учраа болох ЕАШТ-ий мөнгө, хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Германы Луиза Нимешд 4:3 оноогоор ялагдлаа.
Луиза Нимеш хагас шигшээ барилдаанд ялбал манай тамирчин дагаж
барилдах эрхтэй болно.