ӨВӨРХАНГАЙ: Энэ сарын сүүлээр уулархаг нутгаар цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр МОНЦАМЭ/. Есдүгээр сар цаг агаарын хувьд олон жилийн дунджаас дулаан байгаа ч өдөр, шөнийн температурын хэлбэлзэл өндөр, шөнөдөө сэрүүн хонож байгааг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албанаас хэллээ.
Мөн ихэнх нутгаар хур тунадастай, уулархаг нутгаар цас орж байна. Тухайлбал, 16, 17-ны өдрүүдэд Бат-Өлзий, Уянга сумын нутгаар ахиу хэмжээний цас оржээ. 9 дүгээр сарын сүүлийн арав хоногт уур амьсгал сэрүүсч, уулархаг нутгаар цас орох, зарим үед салхины хурд 16-18 м/с хүртэл ширүүсэх, 22, 23-ны өдөр ахиу хэмжээний бороо орох төлөвтэй байна.