Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 420 мянган малд хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-18 23:58:45

Завханд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1460.2 мянган мал хамрагдаж 98.3 хувийн биелэлттэй байна.

Паразит өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 1807.4 мянган мал хамрагдаж угаалганд 20.8 мянган мал, туулгалтад 1660.3 мянган мал, боловсруулалтад 126.3 мянган мал хамрагджээ. Харин бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээнд 420.1 мянган мал хамрагдсан байна. Ховд аймагт малын гоц халдварт бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан аймгийн засаг даргын А/212 тоот захирамж гарч Дөрвөлжин сумын Тээлийн гүүр, Хомын хоолойн гүүр зэрэгт ариутгал халдваргүйжүүлэлтийн байнгын хяналтын цэг ажиллуулж, малын шилжилт хөдөлгөөнийг хорин, хүн, тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна.

Мөн Ховд аймагтай хил залгаа Ургамал, Дөрвөлжин суманд идэвхгүй тандалт судалгаа хийж хил залгаа нутгуудын малчдаар орж эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж судалгаа авчээ. Одоогоор өвчин илрээгүй байна.

Б.Мягмарсүрэн /Завхан/

Холбоотой мэдээ