Завханы отрын бүс нутагт 82.0 мянган мал өвөлжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-18 23:54:18

Энэ жил Завхан аймгийн хэмжээнд 2016-2017 онд 24 сумын 115 багийн 8.3 мянган малчин өрхөд 3.4 сая орчим мал өвөлжиж хаваржих төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутгаар 1м2 талбайд 0.3-9.7 центр га ургацтай, ургамлын ургац хэвийн байна. Аймгийн нийт нутгаар хур тунадас элбэг, ургамлын гарц сайн байгаа тул мал сүрэг гүйцэд тарга тэвээрэг авч байна. Бага хайрханы аймаг дундын отрын бүс нутагт энэ жил ургамлын ургалт дунджаар 5.5 центр га ургацтай байна. Отрын бүс нутагт 82.0 мянган мал өвөлжүүлэх боломжтой гэсэн тооцоо судалгааг хийжээ.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ