ДОРНОГОВЬ: Зүрх хамгаалах төслийн баг үнэ төлбөргүй үзлэг хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд/МОНЦАМЭ/. Япон Улсын болон Эх хүүхдийн Эрүүл мэндийн төв /ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй "Зүрх хамгаалах төсөл"-ийн баг Дорноговь аймагт энэ оны есдүгээр сарын 16-17-нд ажиллалаа.
Дээрх үйл ажиллагааг аймгийн Эрүүл мэндийн газар зохион байгуулсан бөгөөд эмч нар говь нутгийн 0-16 насны хүүхдүүдэд зүрхний үзлэг оношилгоог үнэ төлбөргүй
хийсэн байна.
Энэ удаагийн үзлэг оношилгоонд зүрхний төрөлхийн гажиг болон зүрхний өвчтэй хүүхдүүд, энэ төрлийн мэс засалд орж хяналтад байгаа, зүрх судасны зовиуртай, онош тодруулах шаардлагатай нийт 115 хүүхдэд үзлэг оношилгоог хийж, эмчилгээ зөвлөгөөг өгөв.
Ташрамд дурдахад “Зүрх хамгаалах төсөл”-өөс 2022 оны 12 дугаар сард аймгийн Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон автомашин бэлэглэж байсан нь говь нутгийн хүн ардын эрүүл мэндийн үйлчилгээнд чухал нэмэр хандив болсон төдийгүй зүрхний үзлэг оношилгоог орон нутагт хоёр дахь удаагаа үзүүлж байгаад төслийн багт нутгийнхаа иргэдийн өмнөөс талархаж байна хэмээн аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Үзлэг оношилгоогоор зарим шаардлагатай хүүхдийг дараагийн шатны эмнэлэгт эмчлүүлэх, нарийн үзлэг шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Дорноговь аймгийн ЗДТГ-аас
төслийн багийг орон
нутагт ажиллахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, үзлэг оншилгоо хийх боломж нөхцлийг бүрдүүлсэн аж.