СЭЛЭНГЭ: 398.7 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-13 11:18:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий нэртэй газарт хариуцлагагүй бичил уул уурхайн улмаас эвдрэлд оруулсан байсан нийт 398.7 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгүүлж үүрэг даалгаврын биелэлтээр орон нутагт актаар хүлээн авах ажлыг зохион байгууллаа.

 

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас 2023 онд 4000 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 1500 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2023 оны эхний нөхөн сэргээлт хийсэн газруудыг хүлээн авах ажлыг эхлүүлжээ.

 

Дээрх ажлын хүрээнд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллалаа.


Тус ажлын баг Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Оюу толгой” ХХК-тай хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, аймгийн Засаг дарга, “Оюу толгой” ХХК-ийн 2022 онд байгуулсан гэрээний хүрээнд дээрх ажлыг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ