БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-13 11:13:49

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ Япон тэнгис рүү баллистик пуужингууд харвалаа гэж “Yonhap” агентлаг БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдлийг эш татан уламжилжээ. 


Одоогоор пуужингийн тусгал, хурд, нислэгийн өндрийн талаар мэдээлээгүй байна.


Японы Батлан хамгаалах яам мөн пуужин харвасан талаар мэдээлжээ. "Умард Солонгос баллистик байж болзошгүй хоёр пуужин харвалаа" гэж тус яам “Х” олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ