ХЭНТИЙ: Авто зам шинэчлэх ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЧингис /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас нэг тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэнээр Хэнтий аймгийн төвийн нэгдүгээр багийн авто замыг сэргээн шинэчлэх ажил эхлээд байна.
Тус замыг улсын замд оруулах, шинэчлэх шийдвэрийг эргэн сануулбал, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын баг Хэнтий аймгийн авто зам, гүүрийн ажил, түүхэн аялал жуулчлалын болон стратегийн ач холбогдол бүхий авто замын трасс гаргах, зам арчлалт, засвартай холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд орон нутагт ажилласан. Тухайн үеийн аймгийн Засаг дарга Ц.Идэрбат уг замын засвар шинэчлэл, шинэ гүүрний асуудлыг дэвшүүлсэн юм. Улмаар хоёр жилийн дараа ийнхүү бодит ажил хэрэг болж байна.
Уг авто замын шинэчлэлийн ажлыг “Харгуй АЗЗА” ТӨХК гүйцэтгэх юм. Мөн цаашид засвар, үйлчилгээг хариуцан ажиллана.