СЭЛЭНГЭ: Бүх нутгаар ойрын өдрүүдэд сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-09 16:26:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн бүх сумын нутгаар ойрын өдрүүдэд сэрүүснэ.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө нутгийн хойд хэсгээр ахиу, бусад сумын нутгаар бага зэргийн бороо орно.

 

Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +5....+7 градус, өдөртөө +12....+14 градус дулаан байна.

 

9 дүгээр сарын 11-15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх сумын нутгаар, 15-нд нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо орно.

 

Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.

 

14-нөөс бүх сумын нутгаар сэрүүснэ.

Холбоотой мэдээ