Номын сангийн ойг "Соёл урлагийн ажилтны өдөр"-тэй хамтатган тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-16 20:31:41

Булган аймгийн Төв номын сангийн  үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээ болохоор бэлтгэл ажлаа базааж байна.

Төв номын сангийн хамт олон энэхүү баярын өдрөө "Соёл урлагийн ажилтны өдөр" - ийг тохиолдуулан тэмдэглэх гэж байна. 2016 оны 9 сарым 23 - ны өдөр ойн баярын нээлтийн үйл ажиллагаа, "Шинэ ном" сэдэвчилсэн номын үзэсгэлэн, сумдын номын санчдын уран бүтээлийн үзэсгэлэн, номын худалдаа, баярын хурал, хүндэтгэлийн концерт, ирсэн зочид төлөөлөгчдөд аймгийн музей үзүүлэх, хүндэтгэлийн хүлээн авалтын үйл ажиллагаа болно.

Харин маргааш нь буюу 9 сарын 24 - ний өдөр соёл урлагийн байгууллагын ажилтнуудын дунд спортын арга хэмжээ болно. Энэ нь гар бөмбөг, олс таталт, буухиа болон хөгжөөнт тэмцээнүүд юм. 70 жилийн үйл ажиллагааг Аймгийн ЗДТГ, Боловсрол, Соёл урлагийн газар, Төв номын сан зохион байгуулж байна.

                                                                                                                                                                                 П.Батням

 

 

Холбоотой мэдээ