"MSE ALL" индекс 0.20 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-16 15:09:46

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон “II”  ангилалд бүртгэлтэй 9 хувьцаат компанийн нийт 31,043 ширхэг хувьцааг арилжсан байна.

Мөн 3,850 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжиж нийт 392 сая 738 681 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн өдөр "MSE ALL" индекс 819.99 нэгж болж 0.20 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 363 тэрбум 389 сая 970495 төгрөг болсон байна.  

 Б.Заяа

Холбоотой мэдээ