СЭЛЭНГЭ: Мандал, Ерөө суманд хушин ойн самрын нөөц багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-04 14:43:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт хуш модны самрын ургац, нөөц тогтоох, үрийн ургацын судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Ойн газраас тус аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд хуш модны самрын ургац, нөөц тогтоох, бусад шилмүүст төрлийн модны үрийн ургацын судалгааг явуулж байна.

 

Тус судалгаагаар Мандал сум дахь Хараа бүсийн Хар модот, Галсан булаг зэрэг газрын ойн санд хушны самрын нөөц тогтоосон аж.

 

Дээрх судалгаагаар Мандал сумын хэмжээнд хушин ойн самрын нөөц бага үзүүлэлттэй, Ерөө сумын Ерөө бүсийн 35-ын ам, Бугант гол зэрэг газрын хушин ойн самрын нөөц мөн бага үзүүлэлттэй гарчээ.

 

Мөн Хүдэр сумын Хэрз, Сонгинот зэрэг газрын ойн санд хушны самрын нөөц дундаж үзүүлэлттэй байсан байна.

 

Харин Хүдэр, Ерөө сумын сибирь жодоо модны үрлэлт гурван балл буюу дундаж ургацтай байна гэсэн дүгнэлт тус тус гарчээ. 

Холбоотой мэдээ