СЭЛЭНГЭ: Шинэ хичээлийн жилээ шинэ номын сангийн танхимтай угтлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль шинэ хичээлийн жилээ
шинэ номын сангийн танхимтайгаар угтжээ.
Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэрүүдийн нэг “Алтан тариа“ ХХК нь тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн номын сангийн танхимыг орчин цагийн шийдэлд нийцүүлэн иж бүрэн тохижуулж, номын фондыг нь нэмэгдүүлэн өгсөн байна.
Тус танхимын нээлтийн үйл
ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Мандал сумын ИТХ-ын
дарга Н.Эрдэнэцэцэг, Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг нар хүндэтгэл үзүүлэн оролцлоо.
2023-2024 оны хичээлийн жилд тус Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
нь 1200 суралцагчид, 113 багш ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл
ажиллагаагаа явуулах аж.
Монгол Улсын хамгийн том
бөгөөд хамгийн олон хүн амтай Мандал сумын хэмжээнд энэ хичээлийн жилд 7
сургууль, 7
цэцэрлэг, сургууль, цэцэрлэгийн
цогцолбор 1, Политехник коллеж зэрэг боловсролын 16 байгууллага сургалт
хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах юм.
Мөн сумын хэмжээнд нийт 6051 хүүхэд
Ерөнхий боловсролын сургуульд, сургуулийн өмнөх боловсролын 8 цэцэрлэгт нийт
1687 хүүхэд суралцахаар гадна 1 дүгээр ангид
шинээр 557 сурагч элсэн суралцаж байгаа ажээ.