ТӨВ: Малчид энэ жил 110 сая литр сүүг зах зээлд нийлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-08-28 18:33:19

Зуунмод /МОНЦАМЭ/. “Төв түмний сүүн соёл-Сүүний баяр 2023” арга хэмжээ энэ сарын 26,27-нд Зуунмод хотын Өв соёлын өргөө цогцолборт боллоо. 

 

Энэхүү үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн жил Төв аймгийн Батсүмбэр суманд зохион байгуулж байв. Аймгийн малчид, саальчид, фермер, хоршооллууд өнгөрсөн жил 100 сая литр сүү сааж, зах зээлд нийлүүлсэн бол энэ жил 110 сая литр сүүг бэлтгэн зах зээлд нийлүүлсэн байна.  

Энэ удаагийн арга хэмжээнд 20 сумын 200 гаруй малчид, саальчид, фермер, хоршооллын төлөөлөл оролцжээ.

 

Тус үйл ажиллагаа нь аймгийн малчид, үхэрчид, саальчдаа алдаршуулах, малчдын хөдөлмөрийн онцлог, арга барилыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, туршлага солилцох, сүү цагаан идээ боловсруулах соёлыг түгээх зорилготой аж.


Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Шилдэг саальчин”, “Шилмэл мал”, “Сүү, ашиг шим ихтэй үнээ”, “Нутгийн цай”, “Уламжлалт цагаан идээ”, “Саальчид дуулж байна”, “Зохион байгуулалттай сум” төрлүүдээр өрсөлдлөө.  Мөн шилмэл бух, гунж, хээлтүүлэгч нарыг шалгаруулж, цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. 

Холбоотой мэдээ