ДУНДГОВЬ: Их газрын чулууны уулнаа “Хоршоологчдын төгөл” байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-21 16:11:03
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Монголын хөдөө аж ахуйн хоршоологчид Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газарт “Хоршоологчдын төгөл” байгуулжээ.


Тодруулбал, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Дундговь аймгийн ЗДТГ, ХХААГ, аймгийн ХАА-н хоршоологчдын холбоо, Гурвансайхан сумын ЗДТГ-тай хамтран тус суманд “Хоршоодын шинэчлэл-Хөгжлийн шинэ эхлэл” Улсын зөвлөгөөн зохион байгуулж, энэ үеэр хоршоологчдийн санаачилгаар 3 төрлийн 100 ширхэг мод суулган хүлээлгэж өгсөн аж.


Тус сумнаа болсон “Хоршоодын шинэчлэл-Хөгжлийн шинэ эхлэл” Улсын зөвлөгөөнд 21 аймгийн 300 орчим хоршоологчид оролцож, “Хоршооны хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын үр дүн, Хоршооны тухай хуулийн хэрэгжилт, хөдөө аж ахуйн хоршоодын хөгжил, цаашид хөгжүүлэх боломжийн  талаар хэлэлцэж, сургалт зохион байгуулсан төдийгүй, хөдөө аж ахуйн хоршооны гишүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргажээ.


Энэ үеэр чуулганы төлөөлөгчид Монгол Улсын хэмжээнд хамгийн түрүүнд сумын шинэчлэлийг хэрэгжүүлж, “Жишиг сум” болсон Гурвансайхан сум болон тус сумын “Давших зам” хоршооны үйл ажиллагаатай мөн танилцсан байна. “Давших зам” хоршоо нь нэгдлийн суурин дээр байгуулагдаж, тогтвортой ажиллаж буй цөөхөн хоршоодын нэг бөгөөд үйл ажиллагаагаараа аймагтаа тэргүүлдэг хоршоодын нэг. Тус хоршоо 2005 онд байгуулагдсан, 320 гаруй гишүүнтэй. Сүүлийн жилүүдэд зөв менежмент, зөв зохион байгуулалттай ажиллан амжилтанд хүрч байгааг аймгийн ХААХХ-ны дарга Д.Чандмань онцолсон юм.  








No description available.

Холбоотой мэдээ