Завхан аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагаанчулуут сумын төвөөс баруун урд зүгт 22км зайнд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлт
наймдугаар сарын 21-ний 00.14 цагт болсныг ШУА-ийн Одон орон,
геофизикийн хүрээлэн мэдээллээ.