Зам тээврийн осол гарч хүний амь эрсэдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 13:58:19

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт, Чингис-Улаанбаатар чиглэлийн төв зам дээр 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарч эрдэнэт хүмүүсийн амь нас хохирсон, гэмтэж бэртсэн гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.

Шалгалтын хүрээнд тээврийн хэрэгслийн жолоочийн замын нөхцөл байдалд хурдаа тохируулаагүй, анхаарал сэрэмж алдаж сатаарсан байдал осол гаргахад нөлөөлсөн, жолооч, зорчигч иргэд хамгаалах бүс хэрэглээгүйгээс гэмтсэн, нас барсан нь тогтоогдсон аж.
Цагдаагийн байгууллагаас гаргасан нөхцөл байдлын үнэлгээгээр хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй бөгөөд хот хоорондын зам ашиглалтын шаардлага хангахгүй, хөдөлгөөнд оролцогчдын соёл, боловсрол дутмаг зэрэг нь зам тээврийн осол гарахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь  гэж дүгнэж байгаа юм.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд