Зүүн Азийн залуучуудын наадмын өнөөдрийн тэмцээний хуваарь

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-18 08:00:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. лаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3 дахь өдрийн тэмцээнүүдийгн хуваарийг танилцуулж байна.


Бокс

Бөхийн Өргөөнд 15.00 цагаас эрэгтэй 54, 57, 60 кг-ийн тоглолтууд, эрэгтэй 63.5, 67 кг-ын жингийн хагас шигшээ тулаануудтай.


Жүдо

Степпе Аренад 13.00 цагаас эрэгтэй 73, 81, +81 кг, эмэгтэй 57, 63, + 63 кг-ын урьдчилсан барилдаанууд эхэлнэ. 17.00 цагаас эрэгтэй 73, 81, +81 кг, эмэгтэй 57, 63, + 63 кг-ын шигшээ барилдаан болно.


Волейбол

Зүүн Азийн залуучуудын наадмын волейболын тэмцээн өнөөдөр эхэлнэ. 15.00 цагаас эрэгтэй Хонконг – Тайвань, 17.00 цагаас Макао – БНХАУ-ын шигшээ багууд өрсөлдөнө.


Ширээний теннис

Өглөө 10.00 цагаас эрэгтэй, эмэгтэй багийн хагас шигшээ тоглолтууд, 15.30 цагаас аваргын төлөөх тулаанууд эхлэнэ.


Хөлбөмбөг

Эрэгтэйчүүдийн өрсөлдөөн энэ өдөр эхлэх юм. 12.30 цагт Хонконг – Макао, Тайвань – Монголын багийн сонирхолтой тоглолтууд болно.


E-Sport

Соёлын төв Өргөөнд 10.00 цагаас өрсөлдөөн эхлэх юм.


Бадминтон

МХБХ-ны Футзалын ордонд 12.00 цагаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эр эм хосын тэмцээнтэй.


3х3

3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй медалийн төлөөх тоглолтууд ҮСАХ-д 15.00 цагаас эхлэх болно. 

Холбоотой мэдээ