Нийслэлд үерийн эрсдэлтэй 86 байршил байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-15 12:48:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гадаадад төгссөн монгол эрдэмтэд хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны судалгаа боловсруулжээ.


Нийслэлд голын, шар усны болон уруйн гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий. Найман байршилд голын үер, гурван байршилд шар усны, 75 байршилд уруйн үер болох эрсдэлтэй. ҮҮнээс хүн ам төвлөрсөн, эрсдэл ихтэй 20 байршил байгаад ус зайлуулах далан суваг байгуулах шаардлагатай байна.


Уруйн үер болдог Дарь-Эхийн орчимд өмнө нь 34 метрийн өргөн уулын жалга байсныг хогоор дүүргэн айлууд бууж, үерийн жижиг хэмжээний далан байгуулсан нь ачааллаа дийлэхгүй олон айл өрхийг үет автуулсан. Харин Баруун салааны уулын уруу нь харин хамрах хүрээ 100-200 метр өргөн буюу 50 см ус бүрхэх судалгаа гарчээ. Иймээс нэг секундэд 290 шоо метр үерийн ус зайлуулах далан суваг байгуулах хэрэгтэй. Мөн хотын төвд ус тогтдог 32 140 га газар байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ