“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал, өнөө” сэдэвт хуралд 70 гаруй эрдэмтэн оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Хурлын хүрээнд Монголын их бичгийн хүмүүн, соён гэгээрүүлэгч В.Инжинашийн эснэсний 185 жилийн ойд зориулсан хурал, Японы Монгол уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал, “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” форумыг зохион байгуулах юм.
Энэхүү хуралд Монгол Улсаас гадна Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Чех Улсын 70 гаруй эрдэмтэн судлаач оролцож, судалгаа шинжилгээний үр дүн, бүтээл туурвилын ололт амжилтыг танилцуулж хэлэлцүүлнэ.