СҮХБААТАР: Тал нутагт 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-08-10 16:29:23

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Алтан овооны тэнгэрийг тайх их тахилга, 110 жилийн ойн баяр наадмын үеэр Монголын номер нэг багийн спорт болох сагсан бөмбөгийн тэмцээнийг 3х3 хэлбэрээр анх  удаа тал нутагт зохион байгууллаа.


Алтан Овооныхоо энгэрт адуун сүргийнхээ дэргэд, наадамчин олонтойгоо олон улсын түвшний зохион байгуулалт бүхий тэмцээнийг зохион байгуулах нь Дэлхийд Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсаа сурталчлах боломж гэдгийг зохион байгуулагчид тодотгов. Хөдөө хээр талд буюу Монголдоо анх удаа стандарын талбайд, мэргэжлийн улсын шүүгчид хамтран  тэмцээнийг амжилттай зохион байгуулсанаараа басхүү онцлог байлаа. Тэмцээнд нийт 40 багийн 160 орчим тамирчид оролцсон бөгөөд 100 гаруй сая төгрөг зарцуулжээ.


Тэмцээний ивээн тэтгэгчээр Apu Dairy Monnis international, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Жавхлант-Улз ХХК ажилласан бол зохион байгуулагчаар Сүхбаатар аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, Сүхбаатар Нэг Мөрөөдөл ТББ Mongolian Sport Consulting Group TLG 13 ТББ хамтран ажиллажээ. 

Холбоотой мэдээ