Засгийн газрын бондын арилжааг сэргээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-14 16:22:46

Дөрвөн сарын хугацаатай зогссон Засгийн газрын бондын арилжаа өнөөдрөөс эхэлж байна.

12 долоо хоногийн хугацаатай ЗГҮЦ-ыг  50 тэрбум төгрөгийн хэмжээтэй арилжаалжээ. Харин 100 тэрбум төгрөгийн 28 долоо хоногийн хугацаатай, таван тэрбум төгрөгийн 52 долоо хоногийн хугацаатай ЗГҮЦ-ыг дотоодын хөрөнгө оруулагчдад арилжихаар санал болгоод буй аж. Сангийн яам ийнхүү Төвбанкаар дамжуулан 155 тэрбум төгрөгийг дотоодын зах зээлээс төсөвт  төвлөрүүлэхээр ажиллаж байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ