ХӨВСГӨЛ: Бөхийн барилдаанд Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-23 22:10:27

Цагаан-Үүр /МОНЦАМЭ/.  Цагаан-Үүр сумын Уялган голд болсон Монгол бөхийн баяраар улс, аймаг, сумын алдар цолтой 128 бөх уран мэхийг уралдуулан барилдав.



Барилдаанд Галт сумын уугуул Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж, Цагаан-Үүр сумын уугуул аймгийн арслан М.Цэрэн үзүүрлэлээ. М.Цэрэн нь Цагаан-Үүр сумын уугуул Монгол Улсын аварга Ж.Цэвээнравдан аваргын ээжийнх нь төрсөн дүүгийн нь хүүхдийн хүүхэд бөгөөд энэ жилийн аймгийн баяр наадмаар түрүүлж арслан цолыг хүртсэн юм.

Холбоотой мэдээ