Тейлор Свифт шилдэг цомгийн тоогоор түүхэн дээд амжилт тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ПАРИС. /LeMonde/. Америкийн дуучин Тейлор Свифтийн энэ сарын эхээр гаргасан “Speak Now” цомог нь “Billboard"-ын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлжээ.
Попын хатан хааны энэхүү цомог нь уг чартыг тэргүүлсэн 12 дахь цомог нь болж, Барбара Стрейзандын амжилтыг эвдсэн байна.
Эрэгтэй уран
бүтээлчдийн хувьд дуучин Jay-Z болон "Beatles” хамтлагийн аль аль нь “Billboard”
чартыг тэргүүлсэн арав гаруй цомогтой хэдий ч цомгийн
эрэмблэх системд өөрчлөлт оруулсан тухайгаа “Billboard” дурджээ.
Өдгөө 33 настай Свифт мөн дөрвөн цомог нь шилдэг 10 цомгийн жагсаалтад нэгэн зэрэг багтсан анхны эмэгтэй уран бүтээлч болсон байна.