ОРХОН: Эрдэнэт хотоор аялахаар бол “Смарт Эрдэнэт” аппликейшныг ашиглаарай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/.
Орхон
аймаг “Ухаалаг хот” болох зорилтын хүрээнд “Смарт Эрдэнэт” аппликейшныг
хэрэглээнд нэвтрүүлээд нэг сарын хугацаа өнгөрч байна. Иргэд уг аппликейшнээс
Эрдэнэт хотын талаар ямар мэдээлэл авч болох талаар мэдээлье.
1.ХОТЫН
ЗАХИРГАА ЦЭС
Уг цэсэд Эрдэнэт хотод хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр
болон орон нутгийн удирдлагуудын гаргасан тушаал, захирамж байрлана. Мөн иргэд орон
нутгийн удирдлагуудад хандан өргөдөл, гомдол, саналаа хэлж шийдвэрлэлтийн хариугаа
эргээд цахимаар авах боломжтой.
Хотын эргэн тойронд унаж, бэртэх болон гэмтэж
болзошгүй нөхцөл байдал үүссэн бол та Эрсдэл мэдээлэх хэсэгт мэдээлж болно.
Түүнчлэн хотынхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж саналаа хэлмээр бол Хотын
хөгжил гэсэн хэсэгт мэдээллээ үлдээж болно.
2.ТӨЛБӨРТ
ҮЙЛЧИЛГЭЭ ЦЭС
Уг цэсэд өнөөдрийн байдлаар авто засвар, авто
угаалга, үсчин, гоо сайхны үйлчилгээний 30 гаруй байгууллага нэгджээ. Иргэд үйлчилгээнийхээ
төлбөрийг уг апп-ыг ашиглан төлөхдөө санал, хүсэлтээ бичихээс гадна тухайн
газрын байршил, холбоо барих утасны дугаар болон бусад мэдээлэлтэй танилцах
боломжтой юм.
3.АЯЛАЛ
ЖУУЛЧЛАЛ ЦЭС
Уг цэсэд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг
бүх зочид буудал, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүрүүд, музей, аяллын маршрут,
coffee shop бий.
Нийт 14 зочид буудлын хаяг, утасны дугаараас сонголтоо хийх боломжтой юм. Мөн Yuna, Modern
nomads
зэрэг сүлжээ ресторанаас гадна Эрдэнэт хотдоо чанар, үйлчилгээгээрээ тэргүүлдэг
Hunnu&Calm, Маестро, Москва
Петушки, Asia, Чингис ресторануудын мэдээлэл бий.
Энэ мэтчилэн Эрдэнэт хоттой холбоотой төрийн
болон хувийн байгууллагуудын бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээ, эрүүл мэндийн
байгууллагад үзлэг, шинжилгээний цаг товлох, Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн
эмнэлгүүд, эмийн сан зэрэг эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээний талаар
мэдээлэл авч болох юм.
Мөн
өрхийн
үйлдвэрлэл эрхлэгч, хоршоод, албан байгууллагууд бүх төрлийн бараа,
бүтээгдэхүүнээ нэмэлт
шимтгэлгүйгээр хямд үнээр хэрэглэгчдэд
өгөх давуу талтай ажээ.