НӨАТ-ын буцаан олголтоор 5 төрлийн татвар төлөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-17 08:34:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын буцаан олголтоор автотээврийн хэрэгслийн албан татвараа төлөх боломжтойг татварын байгууллагаас мэдээлж байна.


Мөн:

  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр (газар эзэмшигч),
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ төлж боломжтойг санууллаа.

НӨАТ-ын энэ оны II улирлын буцаалтыг долоодугаар 24-нөөс эхлэн олгох юм. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгээд байна. 

Холбоотой мэдээ